Нийслэл хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхлэгч компани.
Эрчим хүчний салбарын нийлүүлэгч, үйлдвэрлэгч, байгууллагын лавлах.
Нийслэл хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхлэгч компани.
Цахилгаан эрчим хүч түгээх, цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, цахилгаан шугам сүлжээний зураг, төсөл боловсруулах.
35кВ хүртэлх цахилгаан шугам, дэд станц, түгээх хайрцаг болон бусад эрчим хүчний угсралт, 0.4–35 кВ-ийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар үйлчилгээ, туршилт, тохируулга, эрчим хүчний тоног төхөөрөмжийн борлуулалт.
0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын цагираган огтлолтой төмөр бетон шон /тулгуур/ болон бусад төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэл.
Цахилгаан дамжуулах, импортлох тусгай зөвшөөрөл бүхий үндэсний цахилгаан дамжуулах компани
Эрчим хүчний салбарын бакалавр, магистр, докторын түвшний мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэдэг үндсэн сургалт, эрдэм шинжилгээний төв. Цахилгаан, дулаан болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийдэг.
Эрчим хүчний байгууламжийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, инженерчлэл, судалгаа шинжилгээ, цахилгаан хангамжийн төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө.
Сэргээгдэх эрчим хүч болон хөдөө аж ахуйг хослуулсан технологи бүхий "Моннаран" 10МВт нарны цахилгаан станцын төслийн хөгжүүлэгч компани.
Төвийн эрчим хүчний системийг бие даасан, найдвартай ажиллагаатай болгох зорилготой усан цахилгаан станцын стратегийн төсөл хэрэгжүүлэгч.
0,4/6/10/35 кВ хувиарлах байгууламж, трансформаторын дэд өртөө, төрөл бүрийн 0,4 кВ цахилгааны шит самбар үйлдвэрлэл, давхар дундын тоолуурын самбар, кабелийн зам, трасс, барилга байгууламжийн цахилгааны угсралт.
Эрчим хүчний 0,4-220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, цахилгаан тоног төхөөрөмжийн засвар угсралт, үйлдвэрлэлийн болон орон сууцны монтаж.
Хэмжих хэрэгсэл, кабелийнтавиур, автомат, самбарын тоноглол, хуваарилах самбар, хүчдэл тогтворжуулагч, давтамж хувиргагч, эрчим хүчний хуваарилах төхөөрөмжүүд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, реле автоматжуулалтын тоноглол, гаардуулга, гэрэл…
0.4-110 кВ хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам, кабел шугам болон дэд станцын барилга угсралт, цахилгаан тоноглолын туршилт, тохируулга болон газардуулгын хэмжилт, засвар үйлчилгээ, худалдаа.
Ухаа Худаг төслийн хүрээнд дотоодын цахилгаан хангамжийн станц ажиллуулдаг уул уурхай, эрчим хүчний компани.
Монголын эрчим хүчний салбарын бодлого, төсөл хөтөлбөрүүдийн явц, хүний нөөц, технологи, дүн шинжилгээ зэргийг онцлон хүргэдэг, эрчим хүчний төрөлжсөн сэтгүүл.
Эрчим хүчний реле хамгаалалт автоматикийн шийдэл, реле хамгаалалтын туршилт тохируулга, хяналт, удирдлагын СКАДА автоматжуулалтын систем, зураг төсөл, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ.
Эрчим хүчний барилга угсралт, 35-110кВ-ын ЦДАШ, дэд станцын өргөтгөл, эрчим хүчний барилгад хэрэглэгдэх төмөр бетон тулгуур, цутгамал хийц үйлдвэрлэл.
Эрдэнэт, Булган бүс нутагт цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах, шугам сүлжээний засвар, туршилт тохируулга хийх.
Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийг цахилгаан, дулаанаар хангадаг станц.
Цахилгаан эрчим хүч түгээх болон гадаад худалдааны чиглэлээр ажилладаг компани.
Барилгын зураг төсөл болон эрчим хүчний шугам сүлжээний зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани.
Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хангамжийн тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, хэрэглэгч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулах байгууллага.
Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах салбарыг хөгжүүлэх, зураг төслийн ажлыг олон улсын жишигт хүргэх зорилготой мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо.